Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл-2ийн хүрээнд хэрэгжиж буй "Халамжаас хөдөлмөрт" чиглэсэн өрхийн амьжиргааг дэмжих, ядуурлаас гаргах "Төгсөлт"-ийн туршилтын төсөл хэрэгжиж байна. Энэхүү туршилтын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 1,2,7,8,9,10,21, 22 ,24, 25, 26 ,32 ,33, 39 ,40 43 хороонд хэрэгжүүлэх юм.
“Халамжаас хөдөлмөрт “ хөтөлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.