Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Цэцэрлэг ашиглалтад орсоноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна. 306 дугаар цэцэрлэг болж ирэх сарын 1-нээс бяцхан шавь нараа хүлээн авах нь. Дашрамд, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, "Инжхами" ХХК барьжээ.
306 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.