Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт бороотой, 14 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Энэ сарын 30-нд төв болон зүүн гуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 1-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 2-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Энэ сарын 31-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатарт үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Зарим сургуулийн цагийн хуваарь өөрчлөгдөнө
Зарим сургуулийн цагийн хуваарь өөрчлөгдөнө
 
Казахстаны “Их дуулга” ирэх баасан гаригт эхэлнэ
Казахстаны “Их дуулга” ирэх баасан гаригт эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.