Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хотын соёл хариуцлагатай иргэн аян өрнүүлж байна. Тус аяны хүрээнд дүүргийн бүх хороодод тусгай цагийн хуваарийн дагуу өдөрлөг зохион байгуулж иргэдийг соёлжуулах сурталчилгаа хийж байгаа аж. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн соёл урлагийн газар, Дүүргийн Засаг даргын тамгын газар, "Сүү" хувьцаат компани хамтран зохион байгуулж байна. Дүүргийн иргэд та бүхнийг "Хотын соёл-Хариуцлагатай иргэн" аянд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж буй аж.