Сонгинохайрхан дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй олон улсын стандартад нийцсэн хэлбэрээр үзүүлэх "Эрүүл мэндийн төв"-ийн өргөтгөлийн барилгын ажил дуусчээ. 13 дугаар хороонд байрлах уг төвийн найман давхар өргөтгөлийн барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дотор засал тохижилтын ажил бүрэн дуусч ийнхүү хүлээн авсан байна. Энэхүү өргөтгөлд 200 ортой яаралтай тусламжийн тасаг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хэвтэн эмчлүүлэх тасгууд иргэдэд үйлчлэх нь. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Хөх бүрдний эх" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналт тавьсан байна.
“Эрүүл мэндийн төв“-ийн өргөтгөл ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.