Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн байх
2. Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн байх
3. Эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан байх
4. Англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн байх.
5. Эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа шинжилгээнд ажилд оролцсон дадлага туршлагатай байх
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын нэгдүгээр маягтын дагуу/
2. Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар эсхүл улсын бүртгэлийн лавлагаа
3. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааг илэрхийлсэн өргөдөл
4. Тухайн иргэний мэргэжлийн мэдлэг, ур чадварын чадавхийг илэрхийлсэн 2 хүний тодорхойлолт
5. 4*3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
6. Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг /боловсрол диплом, мэргэшлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт/
7. Эрүүл мэндийн салбарт арваас доошгүй жил ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/
8. Эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/
9. Англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг “TOEIC“ олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөнийг гэрчлэх албан ёсны баримт бичиг /эх хувийн хамт/
10. Тухайн эмнэлгийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл /тухайн эмнэлгийг бие даан хөгжүүлэхийн тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого, төлөвлөлт, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, хэрхэн үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг/
11. Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлсэн баримт бичиг эсхүл тодорхойлолт.
12. Эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн байх /диплом, мэргэшлийн үнэмлэх нотариатаар гэрчлүүлсэн байх эх хувийн хамт/
Сонгон шалгаруулалт явуулах газрын хаяг:
- Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 210 тоот
Материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацаа:
- 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны 09:00 минутанд материал хүлээн авна.
Хариуцах ажилтан:
- Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичиг Т.Айжан
- Холбоо барих утас : 70174242, 91248111