Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Вандандорж: Талхны үнэ хүрэхгүй мөнгөөр хог тээвэрлэж байна

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм Төрийн үйлчилгээ Сонгинын хүн
Огноо
Унших
5 минут 19 секунд

Эдийн засгийн энэ хүнд үед ТҮК-ийн ажилчид ажлаасаа гарах нь нэмэгдэх болсон.Үүсээд буй эл асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид ямар менежментээр ажиллах талаар Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга Т.Вандандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-ТҮК-ийн ажилчид ажлаасаа их гарах болж. Байгууллага өөрийнхөө үйл ажиллагааг тогтвортой явуулахад доголдол үүсч байна уу гэж хараад байна. Энэ юутай холбоотой вэ?

-Хоёр үндсэн асуудал байна. Нэгд, айл өрхүүдөөс авч байгаа хураамж 2500 төгрөг. Тогны төлбөрөө бид төлөхдөө хамтад нь хогны мөнгө төлдөг. Цахилгаан түгээхээс энэ мөнгө буцаж орж ирэхдээ 1925 төгрөг болдог. Энэ нь, нэг өрхийн хогийг энэ мөнгөөр ачиж, тээвэрлэж байна. Энэ бол 20 шахуу жилийн өмнөх. Гэтэл энэ 1925 төгрөгөөр талх ч авч хүрэхгүй болж байна шүү дээ. Өнөөдөр жимс, сармисны нэмэлт орцтой талхнууд дунджаар 2400 төгрөг гэж байна лээ. Тэгэхээр талхны үнэ хүрэхгүй мөнгөөр тээвэрлэгч байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжийн хогийг тээвэрлэдэг гэсэн үг. Тодорхой хэмжээгээр хураамжаа нэмэгдүүлэх ёстой юм байна. Нөгөөтэйгүүр, тарифын асуудал. Нэг км хэчнээн тн хог тээвэрлэх гэсэн журам бий. 2008 оноос хойш мөрдөөд 14 жил явсанаар ТҮК-ийн санхүүжилтэд асуудал үүсч эхэлж байна. Өөрөөр хэлбэл, одоо цаг үедээ нийцсэн цалин ажилчдадаа өгч чадахгүй л байна гэсэн үг. Мэдээж, надад дураараа ажилчдынхаа цалинг нэмэх эрх байхгүй.Учир нь, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тул орлогодоо тааруулж цалин өгч байна. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд иргэн аж ахуй нэгжийнхээ хогны мөнгийг нэмэгдүүлэх ёстой гэж харж байна.

-Айл өрхийн хогны мөнгийг нэмнэ гэхээр нийслэл дээр яригдах учиртай байх. Жолооч, ачигч хэдэн төгрөгийн цалинтай юм бэ?

-Тийм. Гэхдээ айл өрх, аж ахуйн нэгжийн хогийг хүн л ачина шүү дээ. Энэ ажлыг хийх хүн олдоггүй. Залуус өмхий самхай ханхалсан бохир ажил хийхгүй гэнэ. Амьдралдаа ачаатай, ар гэрээ авч яваа нэг нь цалин амьдралд хүрэхгүй байна, дарга аа гэдэг. Өнөөдрийн байдлаар 16 хүн ажлаасаа гарсан байна. Тэд маань “Дарга аа, барилга өдрийн 100-150 төгрөгийн цалинтай, дээр нь өдрийн 2 хоолтой гэнэ, ногоо хураалт, Ногоон зоорь дээр ачигч хийхэд өдрийн 100 мянган төгрөг гэнэ. Авч байгаа цалин амьдралд хүрэхгүй нь. Ажлаасаа гаръя” гэдэг. Ажилчдынхаа аргагүй байдлыг мэдэж байгаа учраас амжилт хүсээд явуулдаг. Жолооч сая 400 мянга, ачигч сая 100 мянган төгрөгийн цалин авдаг. Татвар суутгалаа суутгаад гар дээрээ авч байгаа нь амьдралд нь хүрэлцэхгүй болохоор аргагүй сонголт л доо.

-Дүүргийн удирдлагууд ямар арга хэмжээ авч өгсөн бэ. Ядаж парк шинэчлэлтийн талаар?

-Манай тулгамдаж байгаа асуулыг нэг яах аргагүй техникийн парк шинэчлэл. Одоо ашиглаж байгаа хогны машинууд өндөр настай, ашиглалтын хугацаа нь дуусаад 6,7 жил болчихсон. Жагсаалтаас гарсан, акталсан машинуудыг монголчилж өөрсдөө засан ажилд гаргадаг. Энэ байдлаа уламжлахад дүүргийн Засаг дарга хоёр машин авч өгсөн. Удахгүй дахиад таван машин ирэх юм. Бага багаар хийж л байна. Болдогсон бол нэг дор бүгдийг нь шинэчлээд жолооч, ачигч нараа техниктээ санаа зовохгүй ажиллах боломжийг нь олгох юмсан гэж боддог юм.

-Дахин боловсруулах хог ялган авах хувийн хэвшлийнхнийг оруулбал техник хүн хүчний дутагдалтай энэ үед танай ачааллыг хөнгөлөх юм шиг?

- Ер нь, энэ салбар тэр чигтээ боловсон хүчний дутагдалд орчихсон л доо. Хогны ачилтын асуудал үүсэхэд хувийн аж ахуйн нэгж оруулаад ачуулахад бас л хүч багатай. Ямар ч байсан олон жил мөрдөгдсөн тогтолцоогоо өөрчлөхгүй бол мөнхийн боловсон хүчний, машин техникийн асуудал яригдсаар байх болно гэж хараад байгаа. Тиймээс хогны хураамж, тарифаа нэмж энэ салбарт шинэчлэл хийх хэрэгтэй байна гэж бодож байна даа.

Сонгинохайрхан дүүргийн дархлаажуулалтын цэгүүд
Сонгинохайрхан дүүргийн дархлаажуулалтын цэгүүд
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.