Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл сайдын “шившиг “

Ангилал
Нийгэм Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар гурван хүний нэг нь ядуу гэсэн судалгааг гаргаж байв. Хэдэн жилийн өмнөх эл судалгаанд өөрчлөлт орж, ядуурал руу дундаж бүлгийнхэн гулсан орж байна хэмээн эдийн засагчид эрх баригчдад сануулж байсан нь саяхан. Тэгвэл өөрсдийн эрх барьж буй өнгөрсөн хугацаанд үйлдвэржилтийн бодлогоос илүү халамжийн бодлого хэрэгжүүлэн “УЛНЫ” гэх айлыг олноор үүсгэсэн эрх баригч нам ямар хариуцлага хүлээх вэ...

Амьдралаас хэт тасарч, ард түмнээ дээрээс хардаг эрх баригчид ядуу өрхдөө улны хэмээх нэршил өгсөнийг “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр бодлогоо засч явах учиртай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нүүр бардам хэлж байх юм. Тэрээр “Манай яамныхны хэлдгээр “Улны айл” буюу ядуурлын төвшингөөс доогуур 1500 өрхийг ядуурлаас гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ” хэмээн орон даяар зарлав. Хэзээнээс манай улс кастын системд шилжиж, ул, шагай, шилбэ,өвдөг, гэдэс, цээж, мөр, толгой гэсэн ангиллаар иргэдээ ялгарварлаж ирэв, Сарангэрэл сайд аа.

2012 онд олон иргэдийнхээ дэмжлэгээр УИХ-ын гишүүн болж өдгөө 10 гаруй жилийнхээ нүүрийг үзэж буй туршлагатай улстөрч эмэгтэй гэгдэх тэрэнд ямар бирд нь үсчингээр ядуурлаас гаргаж болно гэж шивнэснийг чөтгөр мэдэх биз. Гурван сая гаруй иргэнд үйлчилж буй одоо ажиллаж буй үсчин дээр сургалтад хамрагдаж айлын эрх хүүхэд шиг бүхнээ бэлдүүлсэн үсчин нэмэгдэхээр энэ салбар ээлтэй байх бол уу. Бүхэл бүтэн улсын хөдөлмөр, халамжийн сайд нь үйлдвэрлэлийг дэмжих замаар ядуурлаас гарна гэдгийг умартаж, үсчин болгох хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн зүтгэх нь ямар ашиг цухалзаж байна вэ, Ард түмэнд хардах эрх бий....

Олон улсад ажиллах яаралтай тусламжийн багтай болно
Олон улсад ажиллах яаралтай тусламжийн багтай болно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.