Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа ерөнхий боловсролын сургуулийн дотоод орчны гэрэлтүүлгийг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй “Good people Mongolia” компанийн төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр “Good people Mongolia” компанийн захирал Хан Бён Ги болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын зөвлөх мэргэжилтнүүд дотоод орчны гэрэлтүүлгийг сайжруулах, лед гэрэлтүүлэг суурилуулах шаардлагатай ЕБС-иудын судалгааг танилцуулсан байна. Төслийн багийнхан дүүргийн 10 гаруй сургуулийн сурагчдын анги танхим, багш нарын өрөө, биеийн тамирын спорт заал зэргийн гэрэлтүүлгийг судлан үнэлэлт, дүгнэлтээ дүүргийн удирдлагад танилцуулан хамтран ажиллах аж.