Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн зарим их сургуулиудад дундын хэлбэрийн удирдах зөвлөлтэй байхыг баталсан. Дээд боловсролын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага, сургалт эрхлэх чиглэл, нутаг дэвсгэрийн байршил зэргийг харгалзан төрийн өмчийн зургаан их сургууль дундын Удирдах зөвлөлтэй болжээ. Энэхүү дундын Удирдах зөвлөлийн даргаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ажиллаж байгаа аж. Дундын Удирдах зөвлөл анхдугаар хуралдаанаар төрийн өмчийн зургаан их сургуулийн засаглалыг сайжруулах тэр дундаа олон улсын чиг хандлага, стратеги төлөвлөгөө сайжруулах, манлайллыг дээшлүүлэх, бүтэц зохион байгуулалтын дизайн хийх зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Их сургуулийг хөгжүүлэх замын зураглалын зөвлөмж нь:
-Цахим шилжилт /Цахим шилжилтийн давуу талыг ашиглан дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлийг эрчимжүүлэх/
-Оюутан-төвт /Оюутан, сурагчдыг их сургуулийн бүхий л үйл ажиллагааны төвд тавих/
-Суралцахуй /Тэдний сурах нөхцөл бололцоог өргөтгөх/
-Авьяас /Сурах хүсэл эрмэлзлийг татах, авьяасыг хөгжүүлэх/
-Хувь хүнд чиглэсэн /Оюутан нэг бүр суралцахуйн трактороо өөрөө тодорхойлох эрхийг хангах/ байх талаар санал солилцлоо.