Сүүлийн үед Сонгинохайрхан дүүрэгт хог тээвэрлэлт хурцаар яригдах болсон. Ажлын хөлс багаас боловсон хүчний нөөц хангалтгүй болсон тус дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэс хороодод хуримтлагдсан хогоо бага багаар зөөж, ачиж эхэлжээ. Энэ хүрээнд хамгийн их хур хог хуримтлагдаад буй 40 дүгээр хорооны хогийг энэ долоо хоногоос ачиж эхэлсэн байна. Иргэдийн хувьд үнэ нэмээд ч болтугай хогоо ачиж, цэвэр цэмцгэр орчинд амьдруулж өгөхийг шаардаж байна.
40 дүгээр хорооны хогийг ачиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.