Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 352 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өнгөрсөн долоо хоногт шалган, 225 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 127 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байна гэж АТГ-аас мэдээлэв.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 57 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.