Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12 дугаар сургуулийн сурагчид дөрвөн өөр газар хичээллэж байна

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
2 минут 13 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын лаборатори 12-р сургуулийн хуучин барилгын ашиглалтын хугацаа дуусаж, нурах эрсдэлтэй гэсэн үндэслэлээр 2021 оны 11-р сард нураах шийдвэр гаргажээ. Ийнхүү өөрийн гэсэн сургуульгүй болсон 3500 гаруй сурагч арга буюу дөрвөн өөр байршилд өдгөө хичээллэж байна. Бага ангиас бусад нь буюу 2100 гаруй сурагч “Сүү” хувьцаат компанийн эзэмшилд байх Мандах дээд сургуулийн байранд хичээллэж байгаа бөгөөд анги танхимын хүрэлцээ тааруу, үүнээс болж ханиад томуу хүрэх нь ихсэж, ойролцоох авто замд хүүхдүүд осолд өртөх нь нэмэгдэж, биеийн тамирын заал байхгүй учир хүүхдүүдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж буйг эцэг эхчүүд хэлж байлаа.

Барилгын төсөв 2021 онд суугдаж, эд хүйтнээр буюу 11-р сард хуучин сургуулийг нураасан ч өвөл байсан тул барилгын ажлыг эхлүүлээгүй. Харин энэ оны гуравдугаар сараас барилгын үйл ажиллагаа эрчимтэй эхэлсэн ч долдугаар сараас хойш нам зогссон. Одоо барилгын ажлын гүйцэтгэл дөнгөж 30 хувьтай байгаа талаар эцэг эхчүүд ярив.

Хүүхдүүд Мандах дээд сургуульд шилжиж ирэхээсээ өмнө эцэг эх, багш нар өөрсдөө будаг, засварын ажлаа хийж орсон. Мөн 12 дугаар дунд сургуулийн сурагчид дөрвөн хэсэгт хуваагдаж суралцаж байна. Эхнийх нь энэхүү оффисын зориулалттай "Мандах" дээд сургуулийн байранд дунд болон ахлах анги хичээллэж байгаа бол бага анги нь ойролцоох 153 дугаар сургуульд мөн анги танхимын хүрэлцээ муу байдалтай, гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Зарим хэсэг нь оффисын зориулалттай "Нэгдэл" төвд хичээллэж буй бол үлдсэн нь 12 дугаар бага сургуулийн байранд хичээлээ орж байна.

Д.Сумъяабазар: Нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулах боломжгүй
Д.Сумъяабазар: Нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулах боломжгүй
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.