Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулах боломжгүй

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
2 минут 46 секунд

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл сүүлийн 30 жилд хуримтлагдсан асуудал хэмээн "Түгжрэлийн эсрэг нийтээрээ" хэлэлцүүлгийн үеэр хотын дарга мэдэгдлээ. Тэрээр " Улаанбаатар хот өөрөө автомашиныг бүртгэж, улсын дугаар олгож, газрын бүртгэлийг хийж, бүсчлэл болон хураамжийг тогтоодог байх хэрэгтэй. Хөгжилд саад учруулж буй хуулийг өөрчилж, түгжрэлийг бууруулах чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулна гэдэг боломжгүй, хүрэхгүй. Жишээлбэл, авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй зарим компани огт урьдчилгаа авалгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн. Тэгэхээр төсөв багасах юм бол бүтээн байгуулалтын ажлууд зогсох аюултай. Тиймээс ч Улаанбаатар хотын төсөв жил бүр 420 тэрбумаас буурахгүй байх Засгийн газрын тогтоол гарсныг бас тодотгох нь зүйтэй. Цаашид ч мөн хөрөнгийн бусад эх үүсвэр, боломжийг босгохоор ажиллаж байна” хэмээлээ.

Харин УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулахын тулд зам болон гүүр барих хэрэгтэй гэж үзэх нь бий. Зам, гүүр барина гэдэг бол дэд бүтцийн томоохон ажил. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр 2022 онд хэд хэдэн ажлыг эхлүүлчихсэн байна. Харин тэдгээр ажил нь дараа жил үргэлжлэхэд хөрөнгө, санхүү нь гол санаа зовоох асуудал болж байгаа. Тэгэхээр энэ ажилд зөвхөн улс, нийслэлийн хөрөнгийг хараад суух боломжгүй. Түгжрэл бол төвлөрөл, нягтрал, бөөгнөрлийг агуулсан ойлголт. Төвлөрлийг задлахын тулд зах, худалдааны төвүүдийг нүүлгэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг олон ажил багтана. Энэ болгонд л зардал гарч байгаа. хэмээлээ.

Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд

  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Нийтийн тээврийг шинэчлэх
  • Газар чөлөөлөх
  • Шинээр гол болон туслах авто зам, замын байгууламж барих
  • Яармаг дэд төв байгуулах
  • Явган хүний болон дугуйн замыг шинэчлэх
  • Гарааш болон хашаа, хайс буулгах
  • Уулзварыг дахин инженерчлэх зэрэг ажлууд багтаж буй юм.
Гэр бүл, гэрээний эрх зүйн талаар үнэгүй зөвлөгөө өгнө
Гэр бүл, гэрээний эрх зүйн талаар үнэгүй зөвлөгөө өгнө
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.