Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Апплейкшны зээлд хязгаар тогтоолоо

Ангилал
Сонгинохайрхан Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 43 секунд

СЗХ-ны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек буюу утасны апплейкшны зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалаа. ББСБ-ууд энэ оны эхний хагас жилийн байдлаар зөвхөн аппликэйшнээр олгосон 1,159,569 зээлдэгчийн 319.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь нийт зээлдэгчдийн 76.4 хувь, нийт зээлийн үлдэгдлийн 12.8 хувийг бүрдүүлж байна. Финтекээр нэг зээлдэгчид дунджаар 275.8 мянган төгрөгийн зээл олгосон нь уламжлалт зээлийн дунджаас 22.0 дахин бага байна. Энэ нь финтекээр олгож байгаа зээлийн хүртээмж хэр өндөр байгааг харуулж буй үзүүлэлт аж.

Финтек ББСБ-ууд богино хугацаатай, бага дүнтэй зээлийн зах зээл дээр голчлон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд санхүүгийн зах зээл дэх зохицуулалтын орчныг чангаруулах нь тухайн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсгэх нөлөөтэй ч нөгөө талд өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоож амьжиргааны наад захын хэрэгцээг хангах орлогыг зээлдэгчид үлдээх шаардлагыг тавьж байгаа нь зээлдэгчийг өрийн дарамтад оруулахаас урьдчилан сэргийлсэн бодлогын томоохон арга хэмжээ юм байна.

Шинэ сэргэлтийн бодлогыг  хэрэгжүүлэхэд “Газпром Банк” дэмжлэг үзүүлнэ
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Газпром Банк” дэмжлэг үзүүлнэ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.