Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс хэрэгжих гэж байна.
Ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл цахилгааны хөнгөлөлт хэрэгжих бөгөөд гэр хорооллын хэрэглэгчдийн оройны 21 цагаас өглөөний 06 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд тооцогдох юм. Хөнгөлөлтөөр нэг айл дунджаар сард дунджаар 34мянган төгрөг хэмнэж байгаа аж. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ, тарицын газрын дарга Б.Эрдэнэбулган” 220 вольтын хүчдэлтэй өрх сардаа 700 квт цаг , 380 вольтын хүчдэлтэй нь сарын 1500 цаг хүртэлх тарифыг нь 100 хувь хөнгөлж байгаа. Хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчинд 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ” хэмээлээ. Ямартай ч, гэр хороололд нэг квт тогийг 142 төгрөгөөр худалдаж байгаа. Энэ нь, бусад улс оронтой харьцуулахад хямд гэлээ.