“Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд –Эрээн өртөөний өргөн царигаар хятадын талд 15 галт тэрэг хүлээлгэн өглөө. Цар тахлын халдварын улмаас хятадын тал галт тэрэг солилцоог олон сараар огцом бууруулаад байсныг УБТЗ-ын зүгээс хятадын талтай зөвшилцөж, шаргуу ажилласны үр дүнд өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдрөөс галт тэрэг солилцоо хоногт 14 болж хэвийн хэмжээндээ хүрсэн байна. Харин Замын-Үүд–Эрээн өртөөний өргөн царигаар хятадын талд 15 галт тэрэг өгсөн явдал нь цаашид галт тэрэг солилцоо өсөх боломж нөхцөл бүрдсэнийг харуулж байгаа аж.Галт тэрэг солилцоо нэмэгдсэнээр манай улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт эерэг үр дүн үзүүлэх юм