
Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир болон холбогдох албаныхантай уулзжээ. Асуудлыг эцэслэн шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлаа хангахаар болсон байна.