Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үүрэн телефоны компаниуд хэрэглэгчээ хохироодог байжээ

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
2 минут 45 секунд

ШӨХТГ-аас иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг үндэслэн үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтад үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийг хамруулахад дараах зөрчил илэрсэн байна.

• Юнител ХХК нь:

- хэрэглэгч урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгчийн хувьд нэмэлтээр идэвхжүүлсэн дата багцуудыг дууссан тохиолдолд дансан дахь нэгжээс хасагдах болон үйлчилгээний төлбөр хэдэн төгрөгөөр тооцох талаарх мэдээллийг хэрэглэгчдэд илгээдэггүй,

- хоногтой картаар нэг дор 2 удаа цэнэглэхэд нэгж нь нэмэгдээд хоног нь сунгагдахгүй, хоногтой нэгжээр цэнэглэхээр хоног дуусаагүй бол хоног нэмэгддэггүй.

• Мобиком корпораци ХХК нь:

- дараа төлбөрт миний моби багц, хосолсон төлбөрт хайбрид (hybrid) багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг.

• Жи мобайл ХХК нь:

- дараа төлбөрт “Enjoy data” багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг,

- хэрэглэгчийн нэмэлт дата багцын ашиглах хугацаа, хэмжээ дуусаагүй зэргийг үл харгалзан хүчингүй болгодог,

- дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлүүдэд хэрэглэгч гэрээг цуцлах санал тавих боломжгүйгээр тусгасан.

• Скайтел ХХК нь:

- дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн дата багцын хэрэглээ дууссан тохиолдолд задгай дата хэрэглээнд шилжсэн талаар болон задгай датаг хэрхэн тооцох үнэ тарифын мэдээллийг өгдөггүй,

- дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлд хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцлүүд тусгасан зэрэг зөрчлүүд илэрсэн.

Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар арга хэмжээ авч хариуг ирэх ирэх арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн дотор ирүүлэх талаар улсын байцаагчийн албан шаардлагыг үүрэн телефоны оператор компаниудад хүргүүллээ.

Иргэд халдварт бус өвчнийг эмнэх эмийг хямд үнээр авах боломжтой боллоо
Иргэд халдварт бус өвчнийг эмнэх эмийг хямд үнээр авах боломжтой боллоо
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.