Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох зорилтыг дэвшүүлсэн. Тус ажлын хүрээнд “Захиалагчийн алба” ОНӨААТҮ-ийн газраас "Гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх" төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 10 сарын байдлаар нийт 1900 өрхийн 19000 ширхэг нарс модыг тарааж, айл өрхүүд зааврын дагуу модоо тарьсан байна.