Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгжрэлийг бууруулахад Сингапуртай хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод цахим шилжилт хийх, автомашиныг бүрэн бүртгэлжүүлэх, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлж, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Эрик Тео “Эс Ти Инженеринг Электроникс” компанитай хамтарснаар нийслэлийн түгжрэлийг бууруулах, цахим шилжилт хийх төдийгүй бусад олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа. Тэрбээр мөн Санамж бичгийн хүрээнд эхлүүлсэн хамтын ажиллагаа үр дүнтэй байж, ажил урагштай явж буйг онцолсон юм.

Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.

Орос, Казакстан, Узбекстан, Иран зэрэг оронд адуу, хонины хөлдөөсөн мах экспортлоно
Орос, Казакстан, Узбекстан, Иран зэрэг оронд адуу, хонины хөлдөөсөн мах экспортлоно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.