Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэгч компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн байжээ

Ангилал
Нийгэм Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 7 секунд

“Монголын оёдлын нэгдсэн холбоо” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй үйлдэл илэрчээ. Энэ хүрээнд ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 2202000255 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг энэ дугаар сарын 21-ний өдөр хийж дуусгасан байна.

Зөрчлийн хэргийн хүрээнд нотлох баримтуудаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1-ийн 1.1-г зөрчсөн үйлдэл тогтоогдсон тул “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудыг тус бүр өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

“Миний дэлгүүр“-ийнхэн цаашид Зөв бичилтийн амлалт“-аар алдаагаа засдаг болно
“Миний дэлгүүр“-ийнхэн цаашид Зөв бичилтийн амлалт“-аар алдаагаа засдаг болно
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.