Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халтирч унасны улмаас бэртэж гэмтсэн 233 иргэн ГССҮТ-д ханджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Сүүлийн өдрүүд цас орсны улмаас нийслэлийн гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Үүнтэй холбогдуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс анхаарууллаа. Цас орсонтой холбоотойгоор аравдугаар сарын 30-нд халтирч унаад, бэртэж гэмтсэн 120 иргэн, 31-ний өдөр 113 иргэн тус эмнэлгээр үйлчлүүлжээ.

Иргэд та бүхэн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг ГССҮТ-ээс зөвлөлөө. Тодруулбал

  • Жолооч, явган зоригчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
  • Холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах /өвлийн дугуйтай зорчих/
  • Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 метр газрынхаа цасыг цэвэрлэхийг санууллаа.
  • Мөн иргэдийг хальтирдаггүй резинэн ул гутландаа наалгахыг зөвлөсөн юм.
“Баку-2022” их дуулгад Монголын 18 жүдоч барилдана
“Баку-2022” их дуулгад Монголын 18 жүдоч барилдана
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.