Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" бүх нийтийн амралтын өдөр.
Иймд дугаарын хязгаарлалт тухайн өдөр үйлчлэхгүй болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдлээ.
"Монгол бахархлын өдөр"-өөр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн тугийг цэнгүүлнэ. Мөн Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдах юм байна.
Түүнчлэн Чингис хаан музейд "Мөнх тэнгэрийн бичиг-2022" монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ.