Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадаас 224 автобус оруулж ирэхээр болжээ

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 43 секунд

Ирэх оны төсөвт нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан 320 тэрбум төгрөгийг баталжээ. Тус санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн компаниудын парк шинэчлэлийг хийх аж. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж хамтарч, оновчтой, зөв, нэгдсэн менежмент хийхэд Засгийн газрын зүгээс бодлогын шинэчлэлд оролцож дэмжлэг үзүүлнэ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. Ингэснээр автобусны хүрэлцээ болон явах чиглэлийн оновчгүй байдал зэрэг асуудал шийдэгдэх юм байна. Ирэх оны эхээр БНХАУ-аас 224 автобус оруулж ирэхээр болжээ.

Мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хагас коксын үйлдвэр байгуулах ажлын талаар тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан. Гэхдээ хагас коксын түлш үр дүнтэй, аюулгүй, эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг нотолж байж үйлдвэр барих, эсэхийг шийднэ. Энэ хүрээнд 400 тонн түлшийг өвлийн ид хүйтний үеэр тодорхой бүсэд туршиж үзсэний дүнд иргэд, олон нийттэй хэлэлцэж шийдвэр гаргана. Улаанбаатар хотын гэр хорооллыг бүгдийг орон сууцжуулах боломж одоогоор алга. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй, боломжийн шийдэл олох нь зайлшгүй чухал” гэдгийг онцлов.

Ирэх долоо хоногоос нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино
Ирэх долоо хоногоос нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчино
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.