Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Манай улсад ойрын үед ойр ойрхон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж байгаа талаар Геодези одон орон судлалын хүрээлэнгээс анхааруулж буй. Өчигдөр Улаанбаатарын цагаар 22:57:33 цагт Булган аймгийн Баян-Агт сумаас хойд зүгт 15 километрийн зайд газар хөдлөлт болжээ. Тус газар хөдлөлт 4.2 магнитудын хүчтэй байсан аж.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 5.7 дахин, хүнд мэдрэгдэм газар хөдлөлтийн тоо зургаа дахин өссөн үзүүлэлттэй байна.

Улаанбаатарт цасгүй
Улаанбаатарт цасгүй
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.