Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах арга зам сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгийн үеэр албаны хүмүүс илтгэл тавьсан юм. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул ийн ярилаа.
Тэрбээр "Агаар бохируулагч их үүсвэрийн тооллогын 2022 оны судалгаагаар Улаанбаатар хотод 173 мянган айл өрх болон 20 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн 173 мянган зуух байна. Мөн 68 аж ахуйн нэгжийн 86 уур үйлдвэрлэгч зуух бий. "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш 20-30 минут уугиж байж бүрэн шатдаг. Энэ уугих хугацааны шаталтыг түргэн болгох арга хэмжээ авах талаар санал дэвшүүллээ. Олон улсын энэ төрлийн үйлдвэрүүдийн хувьд шаталтыг бага хугацаанд өгөх нэмэлт бүтээгдэхүүнийг хольдог юм байна. Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдол буруулах чиглэлээр 20 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Үүнд орон нутгийн агаарын бохирдол болоод сайжруулсан зуухны хөнгөлөлт орно. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн бүх автобусанд хяналт шалгалт хийж агаарын бохирдолд үүсгэх хэмжээний зөрчилтэйг нь хотын хөдөлгөөнд орохыг хязгаарлах шийдвэр гаргасан. Мөн яндангаа солих шаардлагатай 2446 автомашины эзэн холбогдогчийг тогтоон Тээврийн цагдаагийн албанд хүргүүлээд байна. Энэ төлрийн зөрчилтэй бүх автомашинуудыг хотын хөдөлгөөнд оролцохыг бүрэн хязгаарлана" гэлээ.
Түүнчлэн "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж байгаа түлшийг энгийн болон сайжруулсан зууханд ижил хэмжээний түлш түлэхэд, энгийн зууханд хурдан шатаж дуусдаг бол сайжруулсан зууханд нэг цагаар удаан шатаж байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байв.