Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Турк улстай агаарын харилцааны хэлэлцээ хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Зам, тээврийн хөгжлийн яам болон ИНЕГ-ын төлөөлөгчид Турк улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй Агаарын харилцааны тухай уулзалт, хэлэлцээ хийжээ. Хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Истанбул-Улаанбаатар чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 7, Анкара, Анталья чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 5 хүртэлх давтамжтай нислэг үйлдэхээр болсон байна. Түүнчлэн хоёр улсын агаарын тээвэрлэгчид хоорондоо “Сode sharing” буюу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар гуравдагч орон руу нислэг үйлдэх зохицуулалт хийхээр болжээ. “МИАТ” ТӨХК, “Туркиш Эйрлайнс” хамтран эхний ээлжид Амстердам, Барселон, Брюссель, Ром, Франкфурт, Вашингтон, Чикаго, Вена, Варшав, Цюрих хотууд руу аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар нислэг үйлдэх бөгөөд бусад улстай мөн адил зохицуулалт тохирсноор АНУ зэрэг улс руу хямд үнээр зорчих боломж бүрджээ.

Улаанбаатар -13 градус хүйтэн, цас орохгүй
Улаанбаатар -13 градус хүйтэн, цас орохгүй
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.