УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зарим асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр "2022 оны улсын төсөвт нийт 430 төсөл арга хэмжээ буюу 1.4 их наяд төгрөгийн өртөгтэй, санхүүжих дүн нь 356 тэрбум төгрөгийн ажил хэрэгжүүлж байна. Цар тахлаас үүссэн цэцэрлэг, сургуулийн барилгын төсөвт өртөг нэмэгдсэн. Үүнтэй холбоотой асуудлыг ирэх оны төсвөөс 100 орчим тэрбум төгрөг зарцуулж, шийдвэрлэнэ. Гэсэн ч 155 төсөл арга хэмжээний нийт 200 гаруй төсөвт өртгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгаа. 2022 оны төсвийн гүйцэтгэлийн хувьд одоогийн байдлаар 200 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Оны төгсгөлд 364 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд 74 хувийн гүйцэтгэлтэй байна гэж тооцоолж байна. Түүнчлэн энэ жил сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халсан. Улмаар байгууллагын цэцэрлэг гэх шинэ тогтолцоог хэрэгжүүлж, дэмжиж байгаа. Энэ төрлийн цэцэрлэгт хувьсах зардал олгож байгаа. Улмаар энэ жилийн тухайд 1200 орчим хүүхэд байгууллагын цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн" гэв.
1200 хүүхэд байгууллагын цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж мэдэгдэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.