Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр хорооллын гудамжуудын 90 орчим хувь нь гэрэлтүүлэгтэй болжээ

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сонгинохайрханы хувьд 43 хорооноос 33 нь гэр хороолол байдаг онцлогтой дүүрэг юм. Дүүргийн хэмжээнд 13500 гэрэлтүүлэгтэй байсан. Өнөөдөр 21500 гэрэлтүүлэгтэй болж хоёр жилийн хугацаанд 8000 гэрэлтүүлгийг нэмж ашиглалтад оруулжээ. Ингэснээр гэр хорооллын 90 гаруй хувь нь бүрэн гэрэлтүүлэгтэй болов. Түүнчлэн 27 жилд хийгдсэн хатуу хучилттай замыг сүүлийн 3 жилд нэг дахин нэмэгдүүлсэн. Цаашид ч гэр хороолол дундуур хатуу хучилттай зам тавихаар төлөвлөсөн байна. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд дүүргийн хэмжээнд 182 автобусны шинэ буудал барьж, ашиглалтад оруулжээ Үүнээс Баянхошуу бүсэд 50 орчим автобусны шилэн буудлыг шинээр хийсэн бөгөөд харамсалтай нь иргэд 80 гаруй хувийг нь эвдэлсэн байна.

Үндэсний их баяр наадмыг угтаж бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ
Үндэсний их баяр наадмыг угтаж бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ
 
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Э.Оюунболд допингийн хариуг эсэргүүцэж, хүчингүй болгохоор маргасан хурал ДЭЭД ШҮҮХЭД болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.