2023 он гарсаар урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 141 500 га газар шатжээ. Энэ нь дунджаар нэг түймэрт 17 687.5га талбай өртсөн гэсэн үг юм. Саяхан Дорнод аймагт түймэр гарч, уг ой хээрийн түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ, Хил хамгаалах, Цагдаагийн байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд оролцжээ. Хаврын хуурайшилтийн үе эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Хотын иргэд хөдөө хээр гарч зугаалах болон ууланд алхахдаа татсан тамхины иш түлсэн галаа бүрэн унтраахыг сануулж байна.
141 500 га газар түймэрт шатжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.