"УЛААНБААТАРААС ХЯТАД РУУ НИСЭХЭЭС ӨМНӨ 5 ХОНОГ ТУСГААРЛАНА"
"Улаанбаатараас Хятад руу нисэхээс өмнө 5 хоног тусгаарлана"
NEWS.MN
2 цагийн өмнө
Улаанбаатар-Бээжин чиглэлд ирэх долдугаар сарын 4-ний өдрөөс шууд нислэг үйлдэхтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрбээр “Covid-19 цар тахлын дараах сэргэлтийн нөхцөл байдлаар БНХАУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон. Хятад улсын Тээврийн яам болон Онцгой комиссоос хэд хэдэн шаардлага тавьсан. Тодруулбал, Улаанбаатараас Хятад руу нисч буй зорчигчид Монгол Улсаас нисэхээсээ өмнө 5 хоног тусгаарлалтад байна. Нисч очсон хотдоо 14 хоног тусгаарлагдах зайлшгүй шаардлагатайг сануулсан. Агаарын тээврийн компаниудад тухайн зорчих орон нутгаасаа давхар зөвшөөрөл авах шаардлага тавьж байна. Жишээ нь, Улаанбаатараас Бээжин нисэх зорчигчид “Эйр чайна” компаниар Бээжин-Улаанбаатар, Улаанбаатараас Хөх хот орно. Хөх Хотод мөн 14 хоног тусгаарлалтад байна.
Тэндээс цааш Бээжин явах зөвшөөрлөө авах юм. Хятадын талаас Улаанбаатараас 75 хувийн дүүргэлттэй явах шаардлага тавьсан. "МИАТ" компани Улаанбаатар-Гуанжоу чиглэлээр нислэг үйлдэх бол “Аэро Монголиа” компани Улаанбаатар-Хөх хот чиглэлд нисэхээр төлөвлөөд байна.
Одоогийн байдлаар Хөх хотын нисэх буудлаас нислэгийн зөвшөөрөл хараахан ирээгүй байна. Тусгаарлагдах 14 хоногийн зардлыг зорчигч өөрөө хариуцна. Цаашид Covid-19-ийн нөхцөл байдал сайжирбал Хятад улс руу явах нислэгийн тоо нэмэгдэх боломжтой. Хэрэв нислэгийн таван зорчигчоос Covid-19 илэрвэл нислэг цуцлах нөхцөл байдал үүснэ гэж мэдээлсэн" гэв.