Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь салбар 75 нас хүрлээ. Тус байгууллагынхан өчигдөр өнгөрсөн 75 жилийн хугацаанд хэрхэн ажилласан талаарх тайлан мэдээллээ хүргэсэн юм. Манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага том дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ жил ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч солигдоод байна. ДЭМБ-ын шинэ суурин төлөөлөгчөөр Др.Сокорро Эскалантед эмэгтэй томилогдож ирээд байна. Тэрбээр ойн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эмнэлэг шүтсэн тогтолцооноос илүүтэй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөдөг. Энэ ч үүднээс миний бие танай сайхан оронд ирсэндээ баяртай байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагын хийж хэрэгжүүлсэн ажлууд хөдөө орон нутагт илүү тод харагддаг юм билээ. Манай байгууллага цаашид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал, охидын бэлгийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийлэл, агаарын бохирдлыг багасгах, халдварт бус өвчлөлийг бууруулахад илүү анхаарч ажиллана” гэлээ. ДЭМБ-ын 75 жилийн ойн хүрээнд манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд хэрхэн ажиллаж буй талаараа мөн танилцуулсан юм.
ДЭМБ эмнэлэг шүтсэн тогтолцооноос илүү урьдчилан сэргийлэлтийг чухалчилдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.