Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Ангилал
Нийгэм Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
1 минут 23 секунд

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл эхэллээ.

Энэ жил бүртгэл хүлээн авах болон бүрдүүлэх бичиг, баримтаа ирүүлэхтэй холбоотой зарим өөрчлөлт орсон тул Японы ЭСЯ-ны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл: Судлаач оюутан / Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль /Японы ЭСЯ-ны цахим хуудасны "Соёл, мэдээлэл" хэсгээс үзнэ үү./

Бүртгэл хүлээн авах: Цахимаар бүртгүүлнэ /Японы ЭСЯ-ны цахим хуудасны "Соёл, мэдээлэл" хэсгээс үзнэ үү./

Бүртгэл хүлээн авах хугацаа: 2023.05.08 (Даваа) 00:00 цагаас 2023.05.14 (Ням) 23:59 цаг хүртэл байна.

Бүрдүүлсэн баримтаа ирүүлэх хаяг: Японы Элчин сайдын яам

Бүрдүүлсэн баримтаа ирүүлэх хугацаа: 2023.05.08 (Даваа) 09:00 цагаас 2023.05.19 (Баасан) 17:45 цаг хүртэл байна.
Зөвлөгөө өгөх уулзалт: 2023.05.10 (Лхагва)-2023.05.12 (Баасан) 14:00 цагаас 17:00 цаг хүртэл Монгол Япон төв, 1-р давхрын хүлээлгийн танхимд болно.

Бүртгэлтэй холбоотой лавлах утас: 9910-4966, 2023.05.08-05.19 хүртэл 09:00-17:00 цагийн хооронд, бусад үед дээрх цагаар 11-320777#124,125

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын мэдээлэл
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын мэдээлэл
 
Өнөөдөр 14, 17 дугаар хороонд цахилгаан хязгаарлана
Өнөөдөр 14, 17 дугаар хороонд цахилгаан хязгаарлана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.