Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Сонгинохайрхан дүүрэгт болов

Ангилал
Сонгинохайрхан
Огноо
Унших
1 минут 12 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон эвдрэл, гэмтэлтэй байгаа авто зам болон явган хүний зам талбайг засварлах ажлыг эрчимжүүлж, Үндэсний их баяр наадмаас өмнө бүрэн дуусгахыг үүрэг болгосон. Хоёр жилийн хугацаанд 7981 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 190 байршилд 4543 гарааш чөлөөлөөд байна. Мөн 2134 гарааш буулгасан 89 байршилд тохижилтын ажил хийжээ. Газар чөлөөлөлтийн ажил 49 хувьтай байгаа бөгөөд буулгасан байршил дахь тохижилтын гүйцэтгэл 46.6 хувьтай байгаа юм. Түүнчлэн гарц, орц хаасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл учруулж байгаа явган хүний зам дээрх 82 шонг нүүлгэн шилжүүлжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.