Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний “Ци Шинь сан” нь Монгол Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Тайваний мод усалгааны эко хувин хандивлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 45 секунд

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Тайваний “Ци Шинь сан”, Монгол Улсын “Хязгааргүй байгаль сан” ТББ хамтран Монгол Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр 300 ширхэгТайваний мод усалгааны эко хувин хандивлаж, мод тарих ёслолын арга хэмжээ зохион байгуулав. Энэ арга хэмжээгээр дамжуулан Тайваний мод усалгааны эко хувинг Монгол Улсад 2 дахь удаа оруулж ирэн, хэрэглээнд нэвтрүүлж буйгаараа
ихээхэн ач холбогдолтой юм. Хандивын арга хэмжээнд Монгол Улсын төрийн албаны төлөөлөл, АНУ болон Украины хүндтэй зочид уригдан оролцож, Тайваний мод усалгааны эко хувинг ашиглан, мод суулгасан юм. Тайваний “Ци Шинь сан” нь Тайваний “Рэнжоу” аж ахуйн нэгжтэй хамтран Тайваний мод усалгааны эко хувинг хөгжүүлж, дахин боловсруулсан цаасны
целлюлозыг ашиглан эко хувинг үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү эко хувингийн тусламжтайгаар модны суулгацыг 1 сарын турш ус чийгээр бүрэн хангах боломжтой юм. Харин үүний дараа борооны ус болон усны машинаар зөөвөрлөн авчирсан усны тусламжтайгаар усны нөөцийг дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр хуурай хөрстэй бүс нутагт модны ургалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх боломжтой, төдийгүй Тайваний мод усалгааны эко хувингийн тусламжтайгаар Тайваний
хуурай, хөрсний доройтолд орсон бүс нутагт мод суулган, модны суулгацын
амьдрах чадварыг 10%-иас 95% хүртэл амжилттай нэмэгдүүлж чадсан. МУ-ын албан байгууллагууд, оюутан залуус энэхүү технологийг Монгол Улсад ашиглахад нэн тохиромжтой гэж үзсэн. Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан Нийслэлийн төр захиргааны байгууллагууд мод тарих, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хөгжиж буй улс орнууд ч ойрын хугацаанд ногоон
байгууламжийг тэлэх чиглэлээр хүчин чармайлт гарган ажилласаар байна. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтод идэвхтэй дэмжлэг үзүүлж буй Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний “Ци Шинь сан” ТББ-д талархаж байна” гэв.
Тайваний Ци Шинь сангийн захирал Чэн Ли И хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр энэ удаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй мод тарих чиглэлээр хамтран ажиллаж буйдаа гүнээ талархаж байна. Бид Тайваний далайн эрэг дагуу зуны улиралд 80 градус хүртэл халдаг, өвөлдөө хүчтэй салхи салхилдаг элсэрхэг хөрсөнд одоогоор 1.1 сая гаруй мод тариад байна. Энэ удаагийн хамтын ажиллагаагаар дамжуулан бидний үйл
хэрэг цаашид улам бүр өргөжин тэлэх боломж нээгдэж, Монгол орны хөрсөн дээр илүү олон мод амжилттай тарьж суулгах болно гэдэгт итгэлтэй байна. Ой модтой бол устай, зөөлөн уур амьсгалтай болж, байгалийн үзэсгэлэнт өнгө төрхийг бүрдүүлнэ. Ингэснээр бид уур амьсгалын сорилттой тулгарах үед илүү тэсвэртэй, уян хатан байж чадах болно.” гэв. Монгол Улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайваний Ци Шинь сангийн зүгээс 300 ширхэг Тайваний мод усалгааны эко хувин хүлээлгэн өгсөнд гүнээ талархаж байна. Манай цэцэрлэгт хүрээлэн энэ удаад
600 ширхэг тарьц суулгацыг тусгайлан бэлтгэн суулгасан ба үүний 300 суулгацыг Тайваний мод усалгааны эко хувинг ашиглан суулгаж, мод суулгацын харьцуулсан талбай байгуулсан. Ингэхдээ цэцэрлэгт хүрээлэнгийн олны нүдэнд харьцангуй ил талбайг ашиглан, үзүүлэнгийн талбай болгож тохижуулсан.” гэв. Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын тэргүүн Грэйс Лүө хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөртэй холбогдуулан манай төлөөлөгчийн газар нь Тайваний Ци Шинь сантай хамтран өнгөрсөн онд Үндэсний соёл амралтын хүрээлэнд эко хувингийн тусламжтайгаар нийт 280 ширхэг мод суулгасан бөгөөд эдгээр модны суулгац нь 100% амжилттай ургаж чадсан. Энэ удаагийн
хамтын ажиллагааны хүрээнд Тайваний мод усалгааны эко хувингийн 2 дахь хэсгийг Монгол Улсад хүлээлгэн өгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эко хувин ашиглан мод суулгасан 2 дахь туршилтын талбайг байгуулав. Ингэснээр дээр дурдсан эко хувинг Монгол оронд сурталчлах үндэс суурь болно гэж найдаж байна.” гэв. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Лүө болон Ци Шинь сангийн захирал Чэн Ли И нар 300 ширхэг мод усалгааны эко хувинг Монгол Улсын
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзулд хүлээлгэн өгөв.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Сонгинохайрхан дүүрэгт болов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Сонгинохайрхан дүүрэгт болов
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.