ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Ч.Уртнасан улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байгааг анхааруулсан. Тэрбээр “ДЭМБ-аас жил бүр ханиад, томууны дэгдэлтийн талаарх тандалт, судалгааг хийж, тухайн жилд ямар омгийн вирусээр үүсгэгдсэн өвчин дэлхийн аль бүс нутагт илүүтэй тархаж болзошгүйг урьдчилан тооцоолдог. Улмаар тухайн жилд дэгдэх магадлалтай вирусийн омгуудыг агуулсан вакциныг улс орнуудад зөвлөдөг. Энэхүү зөвлөмжийн дагуу манай улс зорилтот бүлгийнхэнд томууны вакциныг өрх, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй хийж байна. Улирлын томууны вакцин нь тухайн улиралд дэгдэх магадлалтай дунджаар 3 хүрээний вирусийн эсрэг дархлаа тогтоодог учраас өвдөхгүй байх, хөнгөн тусах, бусдад халдвар тараах үйл явцыг бууруулах чухал ач холбогдолтой. Тиймээс тэр дундаа зорилтод бүлгийнхэн дархлаажуулалтад сайн хамрагдах хэрэгтэй” гэж ярилаа.
Улсын хэмжээнд томуу төст өвчин идэвхжиж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.