Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малид тавьсан эдийн засгийн хоригоо цуцлав

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
2 минут 22 секунд

Баруун Африк улсуудын эдийн засгийн нийгэмлэг (ECOWAS)-ийн удирдагчид Мали улсад тавьсан эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээгээ цуцаллаа. Үүний дараа тус улсын цэргийн эрх баригчид 24 сарын хугацаанд ардчилалд шилжих санал дэвшүүлж, сонгуулийн шинэ хуулийг нийтлэв. Анх Мали улсын засгийн газар ардчилсан сонгууль явуулахаас татгалзсаны дараа “ECOWAS” эдийн засгийн хориг арга хэмжээ авсан байна.

“ECOWAS”-ын комиссын ерөнхийлөгч Жан Клод Касси Броу өнгөрсөн Ням гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр хориг арга хэмжээг даруй цуцална гэж мэдэгджээ. Малитай хилээ сэргээж, бүс нутгийн дипломатууд Бамако руу буцна. Хориг арга хэмжээ нь Малийн цэргийн эрх баригчид болон зөвлөлийн гишүүдийг онилж, тус улсын эдийн засгийг сүйрүүлж, өргөн хүрээтэй гачигдалд оруулж байв. Мали улс хориг арга хэмжээний улмаас 300 сая гаруй ам.долларын өр төлж чадахгүйд хүрч байсан юм.

Эх сурвалж: ALJAZEERA

Австралийн ерөнхий сайд Киевт айлчилжээ
Австралийн ерөнхий сайд Киевт айлчилжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.