Зам засварын ажил үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хүйтнээс өмнө амжиж зам засварын ажлаа дуусгахаар төлөвлөж буйгаа хотын удирдлагууд хэллээ. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн газар зам засварын ажил үргэлжилж байна. Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Нарны зам буюу Улаанбаатар төмөр замын өртөөнөөс "Петролиум" ШТС хүртэлх авто замын урд эгнээг өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 22:00 цагаас хааж, 17-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг аравдугаар сарын 17-ны 06:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
Дэлхийн цирк тоглолтод 114 жүжигчин оролцож байна
 
Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог
Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.