Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадмыг 2023 оны есдүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, тус наадмыг БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сард зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон. Улмаар Азийн олимпийн зөвлөлөөс байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпийн хороо болон зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж, шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна. Ингэснээр “Ханжоу-2022” Азийн 19 дүгээр наадмыг 2023 оны есдүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Энэ удаагийн Азийн наадмын хөтөлбөрт цахим спортын төрлүүд багтсан нь бөгөөд тодруулбал, "PUBG Mobile", "Dota 2", "Hearthstone", "League of Legends", "FIFA", "Street Fighter V", "Arena of Valor", "Dream of the Three Kingdoms 2" гэсэн найман төрөлд тамирчид өрсөлдөх юм.