Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутнуудыг тус холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Бүртгэл 2022 оны долоодугаар сарын 31-нийг дуустал хийгдэнэ. Энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой аж.
Гадаад харилцааны яамнаас 2022 оны тавдугаар сард явуулсан бүртгэлд хамрагдсан оюутнууд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд тухайн бүртгэлд мэдээллээ дутуу, зөрүүтэй бүртгүүлсэн бол дахин бүртгүүлнэ. Мөн БНХАУ-ын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудыг өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг сануулж байна.