Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суурьшлын бүсээс тарвага нүүлгэн шилжүүлжээ

Ангилал
Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
1 минут 54 секунд

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүс дэх Монгол тарваганы тархац нутаг хумигдаж, зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч буй. Нөгөөтэйгүүр, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.

Энэ жилийн хувьд нийслэлийн Байгаль орчны газраас Сонгинохайрхан дүүргийн 24, 42-р хороо, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хорооны нутаг дэвсгэр Билгүүний энгэр, Сүхбаатар дүүргийн 24, 42-р хороодын нутаг дэвсгэрээс нийт 100 бодгаль тарвагыг “Агнуурын менежментийн тэх төв” ТББ-тай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу барьж тарваган тахлын голомтгүй бүсээс голомтгүй бүс нутагт өмнө нь тарвага нутагшиж байсан Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор мониторинг судалгаа хийж байна.

Шинэ тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаарай
Шинэ тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаарай
 
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
“АМГАЛАН ДЭЛХИЙ” ТӨСӨЛ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ ХИЙД, ХИЙДИЙН СҮСЭГТНҮҮДТЭЙ ХАМТ ТАВАН ТӨРЛИЙН 500 МОД ТАРИЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.