Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Булган: Манай дүүрэгт хараа хяналт сул 1500 гаруй хүүхэд амьдардаг

Ангилал
Хүүхэд, гэр бүл
Огноо
Унших
5 минут 48 секунд

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхдийн хөгжил хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Булгантай хүүхэд хамгааллын талаар ярилцлаа.

-Танай дүүрэгт хүнд нөхцөлд амьдардаг хэчнээн хүүхэд байдаг вэ. Та бүхэн эдгээр хүүхдүүд рүү чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?

-Бид эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа буй хараа хяналт сул 1500 орчим хүүхэд манай хэлтэст бүртгэлтэй байна. Засаг даргаар ахлуулсан хүүхэд хамгааллын баг 43 хороонд ажиллаж байгаа. Энэ хамтарсан багийг бид зөвлөгөө арга зүйгээр хангадаг. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах байранд байлгах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлууд бид хийж байна.

-Өнөөдрийн байдлаар хүчирхийлэлд өртсөн хэчнээн хүүхэд байна вэ?

-Хүүхдийн тусламжийн утас 108 тусгай дугаарт 2022 оны есдүгээр сарын 6-ны байдлаар 942 дуудлага мэдээлэл ирсэн байна. Бие махбодийн хүчирхийлэл 154, үл хайхрах хүчирхийлэл 261, сэтгэл санааны 165, бэлгийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 47 байна. Бусад дуудлага нь ямар нэгэн байдлаар хүүхдийн эрх зөрчигдсөн мэдээлэл байна. Эдгээр дуудлагаас манай дүүргийн хүүхдүүдийн мэдээллийг бидэнд ирүүлдэг. Бид тухайн хүүхдийн мэдээллийн дагуу хорооны хамтарсан баг руу шилжүүлж, тус багийнхан шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг. Мөн айлуудад очиж нөхцөл байдлыг үнэлгээ хийдэг.

-Хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн үзүүлж чаддаг уу, боловсон хүчний хүрэлцээ хэр байдаг вэ?

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 123000 гаруй хүүхдийн эрх ашгийг 10 гаруй мэргэжилтэн хамгаална гэдэг бол хэцүү. Хүний нөөцийн асуудал бол хүрэлцэхгүй. Гэхдээ амралтын өдөр хүртэл явж хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж байгаа.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 123000 гаруй хүүхдийн эрх ашгийг 10 гаруй мэргэжилтэн хамгаална гэдэг бол хэцүү. Хүний нөөцийн асуудал бол хүрэлцэхгүй. Гэхдээ амралтын өдөр хүртэл явж хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлж байгаа.

-Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажилладаг вэ?

-Хороо, дүүрэг сургууль, цэцэрлэг гээд бүх л газарт сургалт нөлөөллийн ажил хийдэг. Манай хэлтсийнхэн болон дүүргийн цагдаагийн газар хамтраад зөвлөгөө мэдээлэл өгдөг. Мөн манай хэлтэст сэтгэлзүйчид ажилладаг.

-Танай дүүрэгт хүүхэд хамгаалах байр бий юү?

-Одоогоор байргүй байна. Шинэ байр барьж байгаа. Удахгүй ашиглалтад орох байх.

-Эцэг, эхчүүдийн хандлагыг өөрчлөх талаар ямар ажил хийдэг вэ?

-Гэр бүлийн харилцаа, хүүхдийн насны онцлог, хүүхэд хамгааллын эерэг арга барил гээд цуврал зөвлөгөө мэдээлэл бэлтгэж хүмүүст хүргэдэг. Насны онцлогоосоо шалтгаалаад хүүхэд ямар зан араншин гаргадаг вэ гэдгийг эцэг, эхчүүд мэддэг байх ёстой. Шилжилтийн насны хүүхэдтэй хэрхэн харилцах вэ, гэр бүлийн үнэ цэн гэж юу вэ гэдэг талаарх зөвлөгөөг цахим хуудсаараа дамжуулан байнга хүргэж байна.

-Сүүлийн үед бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг их гарах боллоо. Энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг судалж үзэв үү?

-Хүүхдүүдийг бие махбодь, бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор биед нь хүрч болохгүй газар, хэн хүрч болохгүй вэ гээд мэдээлэл сургалт явуулдаг болсон. Ингэснээр хүүхэд өөрөө өөрийгөө хүчирхийллээс хамгаалах мэдлэгтэй болж байна. Энэ нь хүчирхийлэлд өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах, хүүхдийн тусгай дугаарын утсанд хандахад нөлөөлж байгаа. Энэ гэмт хэрэг илрүүлэх нөхцөл болдог. Миний бодлоор гэмт хэргийг илрүүлэлт сайжирсан гэж харж байна. Сүүлийн үед бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг өслөө гэсэн өндөр тоон үзүүлэлт мэдээлэгддэг болсон. Энэ бол гэмт хэргийн илрүүлэлт сайжирсны шинж. Өмнө нь нуугдмал байсан байх талтай. Нөлөөллийн ажлыг илүү сайжруулаад явбал хүүхэд хүчирхийлэлд өртөөд нуун дарагдуулах биш эрхээ хамгаалуулдаг болж байна. Цаашлаад урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

-Эцэг, эхчүүдийн харилцаа хандлагыг өөрчлөх талаар ямар ажлууд хийдэг вэ?

-Архинаас болж хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг. Архинаас болж хүүхэд хараа хяналтгүй болж байна. Төрөөд сар гаруй тэр бүү хэл долоо хоносон хүүхэд ч ээж аавдаа хаягдаж байгаа. Хүүхдийг архинаас доогуурт үздэг эцэг, эхчүүд байдаг. Тэгэхээр юунд түрүүнд архины хамааралтай хүмүүст зориулсан нөлөөллийн ажил хэрэгтэй байгаа. Харамсалтай нь ийм нөлөөллийн ажил хийдэг байгууллага хомс байдаг. Архинд донтсон хүмүүсийг нийгэмшүүлдэг байгууллага олон болбол хүүхдийн хүчирхийлэл ч гэсэн буурна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн түр хамгаалах, зөвлөгөө өгөх өрөө

Үнийн өсөлтөд нөлөөлж буй чингэлгийг бөөгнөрлийг шийднэ
Үнийн өсөлтөд нөлөөлж буй чингэлгийг бөөгнөрлийг шийднэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.