Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Должинсүрэн: Эрсдэл өндөр 15мянган өрхөд заавар зөвлөгөө өгнө

Ангилал
Сонгинохайрхан Төрийн үйлчилгээ
Огноо
Унших
3 минут 14 секунд

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлстийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад С.Должинсүрэнтэй галлагаанаас үүдэлтэйгээр гарах эрсдэлтэй түймрийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

-Галлагааны улирлын үед түймрийн аюул ослын тоо нэмэгддэг. Урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байна вэ?

-Сонгинохайрхан дүүргийн хувьд гэр хороолол ихтэй, өргөн нутаг дэвсгэр хэмжээнээсээ шалтгаалаад гал түймрийн дуудлага бусад дүүргийг бодвол харьцангуй өндөр төвшинд байдаг. Нийт дүүргийн хэмжээнд 2021онд 349 удаагийн объектын гал түймэр гарсан бол өнөөгийн байдлаар 361 удаагийн объектын дуудлага ирсэн байна. Энэ нь, өмнөх оныхоос өсөлттэй гэсэн үг. Түймэр гарах шалтгаан нь, пийшин зуухны яндангаа дээвэр рүүгээ гаргахдаа төмөрлөгөө хийгээгүй, хэт богино хэмжээний яндантай, пийшин зуухны дор шатдаггүй материал тавиагүй зэрэг цэвэр иргэний өөрсдөөс зүйлээс болж гал түймэр гарч байна.

-Цахилгааны утаснаас үүдэлтэй галын дуудлага их ирдэг юм шиг байсан?

-Тийм ээ. Дээр хэлсэнчлэн, яндан, зуухнаас гадна үнс нурмаа цогтой нь ил хашаандаа тавьдаг эсхүл хайлж умайсан хуванцар саванд хийдэг. Энэ мэт нүдэнд нь дасал болсноос гал түймэр гарна гэж ойшоодоггүй. Нөгөөтэйгүүр, нэг утаснаас олон айл авах, олон залгуурт хэрэглэхдээ хүчин чадлаас нь давсан олон зүйл залгах, гэр дээгүүр цахилгааны утас маш ойрхон явах, илүү гарсан цахилгааны утсаа ороогоод хадаасаар хадсанаас гэмтлээс үүдэлтэй гал их гардаг тул иргэд анхаарах хэрэгтэй байна.

-Өвлийн бэлтгэлийн хүрээнд айлуудаар явж зөвлөмж, мэдээлэл өгдөг үү?

-Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлтэй хамтраад айл өрхийн галын аюулгүй байдлыг эрсдлийг бууруулах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жил нэгчбүрчлэн айлуудаар орж, заавар зөвлөгөө өгсөн томоохон арга хэмжээ явсан. Өнөөгийн хувьд "Өнтэй өвөлжье" аяны хүрээнд эрсдэл өндөр бүхий 15000 өрхөөр нэг бүрчлэн орж хяналт тавина. Энэ хүрээнд тавдугаар хорооноос эхлээд 200 гаруй өрхөөр орж, зуух, пийшин, цахилгааны утасны аюулгүй байдлын талаар нэгбүрчлэн заавар зөвлөгөө өгч, газар дээр нь шийдэж байна. Газар дээр нь зөрчлийг нь арилгуулаад явах нь их үр дүнтэй. Манай багийнхнаас ирсэн мэдээллээр үнсээ цогтой шуудайлсанаас төөнөлт үүсдэг, яндангийн буруу залгаа, цахилгааны утаснаас нэлээн олон айл авсанаас гал түймэр гарах эрсдэл үүсгэсэн байна гэсэн мэдээлэл ирж байна. Сарын хугацаанд энэ аян маань үргэлжлэх юм.

“Идээ, ундааны соёл“ үзэсгэлэн энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
“Идээ, ундааны соёл“ үзэсгэлэн энэ сарын 16-нд нээлтээ хийнэ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.