Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос руу онгоцны түлш экспортлохыг хориглов

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
2 минут 6 секунд

Их Британи улс өчигдөр /2022.06.23/ Оросын эсрэг худалдааны шинэ хориг арга хэмжээ авсан тухай засгийн газрын цахим хуудсандаа мэдээлжээ.

“Экспортлогчдод зориулсан мэдэгдэл”-д дурдсанаар, ОХУ-д олон төрлийн бараа, технологи, онгоцны түлш экспортлохыг хоригложээ. Фунт стерлинг болон Европын холбооны мөнгөн дэвсгэрт экспортлохыг мөн хориглов. Түүнчлэн, төмөр, гангийн импорттой холбоотой техникийн туслалцаа үзүүлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглосон шинэ заалтууд багтсан байна.

Экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүнд дараах зүйлс багтжээ. Үүнд:

  • Дотоодод хязгаарлагдмал байдаг бараа бүтээгдэхүүн
  • Химийн болон биологийн зэвсэгтэй холбоотой бараа, технологи
  • Далайн бараа, технологи
  • Газрын тос боловсруулах нэмэлт бүтээгдэхүүн, технологи
  • Нэмэлт чухал үйлдвэрлэлийн бараа, технологи

Эх сурвалж: REUTERS

Аун Сан Су Чиг ганцаарчлан хорихоор болжээ
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.