Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-д сүүлийн нэг хоногт COVID-19-ийн халдварын 23,276 тохиолдол бүртгэгдэв

Ангилал
Гадаад ертөнц
Огноо
Унших
2 минут 17 секунд

БНХАУ-д COVID-19-ийн халдварын 23 мянга 276 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 2388 нь ямар нэгэн шинж тэмдэгтэй байсан бол 20 мянга 888 нь шинж тэмдэггүй байсан аж. Хоногт батлагдсан тохиолдол дөрөвдүгээр сард Шанхай хотод халдварын тархалт эрчимжиж байсан үеийн дээд үзүүлэлтэд дөхөж ирээд байна.

Тус улсад COVID-19-ийн халдварын өдөрт батлагдах тохиолдол баасан гарагаас хойш хоёр дахин өсөөд байгаа юм. Бээжингээс цар тахлын сөрөг үр нөлөөллийг бууруулахаар хязгаарлалтын арга хэмжээнд өөрчлөлт оруулаад байгаа аж.

19 сая гаруй хүн амтай Гуанжоу хотод халдварын дэгдэлт хамгийн өндөр байгаа бөгөөд шинээр бүртгэгдсэн нийт тохиолдлын 8000 гаруй нь тус хотын оршин суугчид байжээ. Хотын удирдлага Хайжү дүүрэгт хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргаад, хөл хориотой байсан хоёр дүүргийн хязгаарлалтыг сулруулсан байна.

Хэдийгээр халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа ч COVID-19-ийг Үл тэвчих бодлогын ачаар БНХАУ халдварын тархалтыг амжилттай даван туулна гэж “People’s Daily” мэдээллийн агентлаг онцоллоо.

Үүнээс гадна Олон Улсын Валютын Сангийн дэд тэргүүн Гита Гопинат Бээжинд болж байгаа “Caixin” чуулганы үеэр “БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбарыг сэргээхийн тулд цар тахлын эсрэг авч буй арга хэмжээгээ өөрчлөх хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

Харин Австрали улсын Ерөнхий сайд асан Кевин Рудд БНХАУ-ыг COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо бага багаар орхиж байгаа гэж Сингапурт болж буй “Bloomberg”-ийн Шинэ эдийн засгийн форумын үеэр дурджээ. Тэрбээр 2023 оны дунд үеэс БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо орхино гэж үзэж байгаагаа онцоллоо.

Сүүлийн нэг хоногт БНСУ-д хамгийн олон буюу 55 мянга 437 тохиолдол батлагдсан бол Тайваньд 20 мянга 127 хүн COVID-19-өөр өвчилснийг тогтоожээ.

Боксын залуучуудын ДАШТ-д Монголын 10 тамирчин оролцож байна
Боксын залуучуудын ДАШТ-д Монголын 10 тамирчин оролцож байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.