"Эх дэлхийн мисс 2022" шалгаруулалтад БНСУ-ыг төлөөлөн оролцсон Мина Сью Чой тэргүүлсэн тухай Rappler мэдээлэв.
Филиппинд болсон " Эх дэлхийн мисс 2022" уралдаанд 86 орон оролцсоноос Колумбийн Андреа Агилера "Галын мисс 2022", Палестины Надин Аюб "Усны мисс 2022», Австралийн Шеридан Мортлок "Агаарын мисс 2022" гэсэн гурван бодь шинжийн цол хүртэв. Уралдаанд оролцогч филиппин бүсгүй Женни Рамп Шилдэг 20-д багтан шилдэг хувцас загварын шагнал авчээ.
Тэргүүн гоо бүсгүйгээр нэрлэгдсэн Мина Сью Чой мөн үдшийн даашинз, шилдэг усны хувцастай модель ангилалд медаль авчээ.