Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агро сити байгуулах судалгаа хийжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

МУИС-ийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхим, Европын холбооны Эрасмус+ хөтөлбөртэй хамтран хотжилттой холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргагч нарт таниулах, шинжлэх ухааны шинэлэг мэдлэг, арга зүйг танилцуулах, судалгааны үр дүнд боловсруулсан шийдлийн хувилбаруудыг шийдвэр гаргахад ашиглахыг дэмжих зорилгоор “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус уулзалтыг МУИС-ийн захирал Д.Бадарч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ХБОБНУГ-ын дарга А.Энхбат нар нээж үг хэллээ. Түүнчлэн хотын хөх ба ногоон байгууламж, тулгамдсан асуудал ба шийдэл, хөрс хүнсний эх үүсвэр болох нь сэдвээр илтгэлүүд тавьсан юм.

Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Хотын хүнсний хангамж, аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьж, Улаанбаатарын иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр тасралтгүй хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, авах арга хэмжээ, шийдлүүдийн талаар онцолж байв.

Тэрбээр “Монгол Улсын хүнс, нарийн ногооны нийт хэрэглээний 90 хувь нь нийслэлд байдаг. Энэ утгаараа хүнсний хангамж, хүртээмж, бүтээгдэхүүний илчлэг, шим тэжээл, бүтээгдэхүүний аюулгүй байдал гэсэн дөрвөн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай. Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв нь “Smart urban green city” буюу ухаалаг хүлэмжид суурилсан агро сити байгуулах төслийн судалгааг хийсэн. Тус төслийн хүрээнд ажлын байр нэмэгдэх, эрчим хүчний бие даасан дагуул хот бий болох, нийтийг хамарсан үйл ажиллагааны салбар болон барилга сууцны салбарын бүтээн байгуулалтууд хийх юм. Нийслэл хотын хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд ухаалаг 391хүлэмж байгуулах шаардлагатай” хэмээлээ.

Боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөрийн талаар шалгаж байна
Боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөрийн талаар шалгаж байна
 
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Евроазийн хэлэлцээрийг эргэж харах хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.