НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж Монгол Улсад ажиллах хугацаандаа ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж буй талаараа танилцууллаа. Хүүхдийн сангаас гаргасан судалгаагаар манай улсад өсвөр насныхны сэтгэцийн эмгэг хамгийн тулгамдсан бөгөөд анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгаагаа онцлов. Тодруулбал, өсвөр насныхны нас баралтын шалтгааны хоёрдугаарт сэтгэцийн эрүүл мэнд орж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хэлж байв. Иймд энэхүү асуудалд ирэх он жилүүд илүү анхаарч ажиллах юм байна. НҮБ-ын Хүүхдийн сан БСШУЯ-тай хамтраад “Ковид-19” цар тахлын үеэр сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах талаар боловсролын салбарын ажилтнуудад зориулсан цахим сургалт болон “Ойлголцлоос үйлдэл рүү: оюун санаагаа эрүүл байлгая.” Уриатай аяныг зохион байгуулжээ. Нийт 400 гаруй сайн дурын ажилтан өсвөр үеийнхэн энэхүү аянд оролцсон байна. Мөн агаарын бохирдлын асуудлыг одоо л шийдэхгүй бол цаашид байдал нэлээд хурцадмал болно гэдгийг ноён Эваристе Коуасси Комлан хэлж байв. Агаар, орчны бохирдлоос үүдсэн хүүхдийн өвчлөл буурахгүй байгаа нь ирээдүйд эрүүл иргэн болж төлөвшихөд дарамт болж байгаа гэдгийг тэрбээр мөн онцолсон юм.
Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг болсныг НҮБ-ын Хүүхдийн сан онцлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.