Монгол улсын хэмжээнд 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн зүйлээс харшилтай гэсэн судалгаа байдаг. Тийм ч учраас арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлсон байна. Сүүлийн үеүдэд модны цагаан хөвөн буюу унгарил ихээр унаж буйтай холбогдуулан? Ямар хор хөнөөлтэй талаар та бүхэнд хүргэе.
Улиас нь эр эм гэж байх ба эр улиасны улаан тоос хүртсэнээр зөвхөн эм улиаснаас унгарил ялгарна. Унгарил нь 14 хоног ялгарч таныг бухимдуулах хэдий ч бүтэн жил танд хүчилтөрөгч бэлэглэнэ. Унгарил нь харшил үүсгэдэггүй. Нийт харшлын 99.8 хувь нь шарилж тоосонцор зэргээс шалтгаалдаг. Унгарил ердөө 0.02 хувь гэдгийг тогтоосон байна.
Яагаад харшилтай болдог вэ?
- Харшил удамшлын гаралтай байдаг. Аав, ээж нь хоёулаа харшилтай бол хүүхэд харшилтай төрөх магадлал 70 хувьтай.
- Дархлаа сул байх үед байнга ойр байдаггүй зүйлтэйгээ удаан хугацаагаар ойр байх юм бол харшилтай болох магадлал өндөр байдаг. Нэг зүйлээс харшилбал дараа нь хоёроос гурван төрлийн ургамлаас харшилдаг болчихдог.
Харшлаас хэрхэн сэргийлэх вэ?
- Өвс ногоо, тоос шороотой газар аль болох очихгүй байх, гэрийн үүд цонхоо үдийн өмнө онгойлгон шөнө орой нээхгүй байх. Учир нь ихэнх ургамал хороо шөнийн цагаар цацдаг.
- Амин дэмээр дархлаагаа дэмжих Д С витамин уух
- Дасгал хөдөлгөөн хийж биеэ чийрэгжүүлэх
- Ургамлын тоосны харшилтай хүмүүсийн дийлэнх нь шарилж, луулийн төрлийн ургамлын тоосноос үүдэлтэй байдаг. Үүнээс сэргийлэх үндсэн арга нь эдгээр ургамлыг үрлэж, тоосоо салхиар дэгдэхээс өмнө тайралт хийх Мэргэжлийн эмчид үзүүлж ямар нэг ургамал, бодисоос харшилтай эсэхээ мэдэж авах